Хэл зохиол, түүх, угсаатны эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-07-01 17:15:50

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн Их танхимд өнөөдөр зохион байгууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор Монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох “Чингисийн чулууны бичиг”-ийн 800 жил Цогт хунтайжийн бичээс буюу “Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ойг тус тус 2024 онд тэмдэглэхээр заасан. Энэхүү ажлын хүрээнд монгол бичиг, соёлоороо бахархах, монгол судлалыг дэмжих, бичиг соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилгоор тус хурлыг зохион байгуулав.


Хурлын үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор профессор Л.Дашням, “Монголчууд хадан дээр түүх, соёлоо өөрийнхөө амьдралыг түүхчилэн бичиж зурган дээр үлдээдэг уламжлалтай ард түмэн. Энэ олон жилийн өмнөх бичгүүдийг судалж байгаа нь үнэхээр сайшаалтай. Одоо ч гэсэн Монголчууд хадан дээр бичиж хөшөөгөө босгосоор л байгаа. Монгол шиг хадан дээр бичдэг үндэстэн дэлхийд байхгүй. Чингисийн чулууны бичиг бол Есүхэй баатрын 330 алд  харваж оносныг тэмдэглэн үлдээсэн түүхэн  тэмдэглэл юм” гэв.

Хурлыг Монгол Улсын Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэл зохиолын хүрээлэн болон Түүх, угсаатны хүрээлэн нар хамтран зохион байгуулав.


Хуралд дотоод гадаадын 20 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн юм.  





Холбоотой мэдээ