ДОРНОГОВЬ: Тэгш ойтой сумдын эхний наадам Даланжаргалан сумаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-03 15:37:21

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн 12 сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам тохиож байна.


Эхний наадам долоодугаар сарын 5-7-нд Даланжаргалан сумын ойгоор эхлэх бол Иххэт сум 7,8-нд, Сайхандулаан сум 9,10,11-нд наадмаа хийнэ. Сумд түүхт ойгоо угтаж тохижилт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна.


Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн нутгийн хойд хэсэг буюу Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Айраг, Даланжаргалан сум зуншлага сайн байгаа бол өмнө хэсэг болох Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Мандах, Эрдэнэ зэрэг сум гандуу байгаа юм.    

Холбоотой мэдээ