СЭЛЭНГЭ: Монгол Улсад ганцхан байдаг хөө хуягийн олдвор Нэгдсэн музейд хадгалагдаж байна
ӨВ СОЁЛСүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ганцхан байдаг битүү
гогцоогоор сүлжиж төмрөөр хийсэн хөө хуягийн олдвор Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг сумын Нэгдсэн музейд хадгалагдаж байна.
13-р зууны үеийн хөө хуяг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн
музейд хадгалагдаж байна. Энэхүү хөө хуяг нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын
Ишгэнтийн агуйгаас 1982 онд олджээ.
Уг хөө хуягийг 0.3 мм-ийн
голчтой төмрийг 1.6 см-ээс 2 см-ийн голчтойгоор битүү цагиргалаж хийсэн байна.
Энэхүү чамин нарийн хийцтэй
хөө хуягийн жин 29 кг, цээжний өргөн нь 80 см, хормойн өргөн 60 см, нийт урт нь
55 см юм. Мөн ханцуйн өргөн нь 25 см, захны тойрог 18 см, захны ухлаадас 4 см
аж.