СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 30 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-05 09:40:37

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд 30 градус давж халах тул наршихаас сэргийлэхийг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

 

7 дугаар сарын 4-ний 20.00 цагаас 5-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим сумын нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

 

Өдөртөө бүх сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

 

Салхи хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +18...+20 градус, өдөртөө +30...+33 градус дулаан байна.

 

7 дугаар сарын 6-10-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6-нд зарим сумын нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

 

10 -нд бүх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ