Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-07-08 06:11:45

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. -2024 оны долоодугаар сарын 8-14-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

7 дугаар сарын 8-нд: Чойжин ламын сүм музейд “Үдшийн музей-2024” болон хосгүй үнэт, үнэт бүтээлүүдийн дээжээс бүрдсэн "Бурхдын чуулган" үзэсгэлэнг толилуулна.

7 дугаар сарын 8-15-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

7 дугаар сарын 8,9-нд: “Монголын эдийн засгийн чуулган” “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно.

7 дугаар сарын 9-нд: "Дээлтэй Монгол" наадам Д.Сүхбаатарын талбайд болно.

7 дугаар сарын 10-нд: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой" дуурийг Д.Сүхбаатарын талбайд олны хүртээл болгоно.

7 дугаар сарын 10-нд: "Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU" хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулна. Тоглолт “Hit Park”-т болно.


7 дугаар сарын 10-нд: ҮУИТ-ын "Land of the Sky" цуврал тоглолтын хүрээнд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын Үндэсний их баяр наадамд зориулсан "Эгшиглэнт монгол" дууны шинэ уран бүтээлийн тоглолт болно.

7 дугаар сарын 11-нд: Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


7 дугаар сарын 11, 12-нд: Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Морин хуур” үзэсгэлэнг Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлгэнэ.

7 дугаар сарын 11, 12-нд: “Соёлын наадам”-ыг 16 дахь жилдээ Хүй долоон худагт зохион байгуулна.

7 дугаар сарын 12-нд: Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтоо тайзнаа тоглоно.

7 дугаар сарын 13-нд: “Уяачдын наадам” Хүй долоон худагт болно.


Монголын Уран зургийн галерейд Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дэлгэж буй “Нүүдэл” уран зургийн үзэсгэлэнг үргэлжилж байна.


 

Монголын Үндэсний музейд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сан хөмрөгт хадгалагдаж буй морин хуур хөгжмийн цуглуулгаасаа дээжлэн "Тэнгэрийн аялгуут сорин хуур" түр үзэсгэлэнг үзэгч олноо толилуулж байна.


 Орон нутагт:

7 дугаар сарын  сарын 9-10-нд: Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жил, Баянхонгор аймаг байгуулагдсаны 83 жил, Баянхонгор сум байгуулагдсаны 68 жилийн ойн баяр наадам болно.

7 дугаар сарын 9-11-нд: Дорноговь аймгийн Даланжаргалан болон Сайхандулаан сумын 100 жилийн ой тус тус болно.

7 дугаар сарын 9-11-нд: Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам болно.

7 дугаар сарын 9-11-нд: Говь-Алтай аймагт Хантайшир уулын аймаг байгуулсны 101 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам болно.

7 дугаар сарын 9-11-нд: Өвөрхангай аймгийн баяр наадм болно.

7 дугаар сарын 9-15-нд: Баян-Өлгий-Говь-Алтай-Баянхонгор-Дундговь-Улаанбаатар хотод “Торгоны зам-2024” олон улсын авторалли уралдаан болно.

7 дугаар сарын 10-11-нд: Ардын хувьсгалын 103 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулна.

Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.

Холбоотой мэдээ