Намуудын сурталчилгаа идэвхжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-11 01:38:46

Баян-Өлгий аймагт сумдын ИТХ-ын сонгуулийн өмнөх хоёр намын сурталчилгаа хүчтэй явагдаж байна.

Нэг нам нь дээд байгууллагад ард түмэн манайхыг сонгож дийлэнх олонхи нь бид болсон тул орон нутагт мөн манайхаас сонгохгүйд хүрвэл толгой, цээжтэй, хөл гаргүй хүн шиг болчихно шүү гэж, нөгөө намынхан манайхаас сонгоогүйд хүрвэл засаглал хяналтгүй болчихно доо гэж олон түмнийг ятгаж байна. Мал, түүхий эдийн үнэ ханш шинэ засгийн үед уналаа, тэтгэвэр тэтгэмж, цалингийн хэмжээ буурна гэх зэрэг яриа өрнөсөн. Харин шинэ засгийн бодлогын үр дүнд сүүлийн долоо хоногт хонины үнэ хорин мянган төгрөгөөр нэмэгдэн, үнэгүйтсэн хонины нэхий хорин мянган төгрөгт хүрсэнд урам сэтгэж байна гэж ярих иргэд ч байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ