ДОРНОГОВЬ: "Номт даншиг хетрик групп"-ийн харваачид гутгаар байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-13 18:27:27

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ жилийн улсын баяр наадмын шагайн харваанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат үндэсний шагайн харвааны Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн "Номт даншиг хетрик групп"-ийн харваачид гутгаар байрт шалгарлаа.


Тус баг хоёр жилийн өмнө Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойн баяр наадамд түрүүлж байсан юм. Ингэснээр  Дорноговь аймгийн баг, харваачид үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд нийт таван түрүү, гурван удаа шөвгөрсөн амжилт үзүүлээд байна.

Холбоотой мэдээ