СЭЛЭНГЭ: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-15 15:24:38

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын тусгай дугаарт энэ сарын 10-15-ны өдрүүдэд долоон дуудлага бүртгэгджээ. Эдгээрээс усны ослын тав, ой хээрийн түймрийн нэг, объектын гал түймрийн нэг дуудлага байсан байна.

 

Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж, дараах зөвлөмжийг хүргэлээ.

 

Гол усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,

-Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,

-Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах,

-Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

-Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх,

-Баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ