СЭЛЭНГЭ: Байгаль хамгаалагчдын хөдөө ажиллах нөхцөлийг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-16 10:18:32

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас байгаль хамгаалагчдыг хөдөө ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор сумдын байгаль хамгаалагчдад 10 ширхэг, Бэлчир бүсийн сум дундын ойн ангид 1 мотоцикл олгожээ.

 

Дээрх ажлыг 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар олгосон байна. Эдгээр мотоцикл нь туулах чадвар сайн, хамгаалах хэрэгсэлтэй иж бүрэн гэдгээрээ давуу байна. 

Холбоотой мэдээ