Улаанбаатар-Прагын анхны нислэгээр 234 хүн зорчжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэгийг хүлээн авах ёслол долооддугаар сарын 10-ны өдөр Чехийн Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд болжээ.
Анхны нислэгээр Чех улсад оршин суугаа манай улсын иргэдээс гадна Австри, Их Британи, Франц зэрэг улсаас дамжин нисэж буй иргэд зорчосн байна. Улаанбаатар-Прага чиглэлийн анхны шууд нислэгээр 81 зорчигч явсан. Харин Прага-Улаанбаатар чиглэлд 153 зорчигч зорчжээ.
Агаарын харилцааны тухай Монгол-Чех улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Изинис Эйрвэйз” компани шууд нислэг үйлдэж байгаа юм.