Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-23 10:28:19

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх манай баг тамирчдын түрүүч Парист очжээ.


Жүдо бөхийн тэмцээний сугалааны үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагт эхэлнэ. Харин барилдаан 27-ны 16:00,  финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм. Хуваарийг танилцуулъя.


Долоодугаар сарын 27

Эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Уг жинд дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд нар барилдана

Долоодугаар сарын 28

Эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаантай. Уг жинд олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, гавьяат тамирчин Ё.Басхүү нар зодоглоно.

Долоодугаар сарын 29

Эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө.

Долоодугаар сарын 30

Эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаантай. Дээрх жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.

Долоодугаар сарын 31

Эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаантай. Дээрх жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.

Наймдугаар сарын 1

Эмэгтэйчүүдийн -78, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, О.Хүслэн нар зодоглоно.

Наймдугаар сарын 2

Эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана.

Наймдугаар сарын 3

Холимог багийн барилдаантай.


Жич: Францын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийн тэмцээний тасалбар авч чадаагүй үзэгчдэд зориулан тусгайлан бэлдсэн fan zone бүсэд бөөнөөрөө үзэх боломж олгожээ. Өглөө 09:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл халуун, хүйтэн уух зүйлс, хоолтой юм байна. Нэвтрэх такс таван евро аж.

Холбоотой мэдээ