Санзайн авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн авто замд борооны ус зайлуулах шугам шинээр угсарч байна.
Дээрх чиглэлийн авто замыг энэ сарын 25-ны 00:00 цагаас 25-ны 05:00
цагийн хооронд хаах юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.