ДУНДГОВЬ: Өндөршил, Цагаандэлгэр сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-24 14:19:19
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил, Цагаандэлгэр сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна. 


Тус аймаг 1942 онд байгуулагдахдаа Өмнөговь аймгаас Буянт, Өлзийт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Цогтчандмань, Луус, Гурвансайхан зэрэг 8 сум, Дорноговь аймгаас Баянжаргалан, Их эрээн, Өндөршил зэрэг 3 сум, Төв аймгаас Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Цагаандэлгэр, Сайнцагаан зэрэг 7 сумыг авч, нийт 18 сумтай байгуулж байсан 80 гаруй жилийн түүхтэй аймаг.


Харин энэ жил тус аймгийн 8 сумын түүхт 100 жилийн ой тохиож, нутгийн уугуул, суугуул иргэд цуглан баяр наадмаа хийж, нэгэн зууны түүхээ мөнхөлж байгаа юм. 


Дундговь аймгийн Засаг даргын А/184 тоот захирамжаар 100 жилийн түүхтэй сумдын баяр наадмын товыг баталж, 7 дугаар сарын 18-20-нд Сайнцагаан сум, 23-24-нд Говь-Угтаал, Дэрэн сум баяр наадмаа хийсэн бол өнөөдөр Өндөршил, Цагаандэлгэр сумын иргэд өргөн дэлгэр наадаж байгаа бол 26-27-нд Гурвсансайхан, Луус, Өлзийт сум түүхт ойн баяр наадмаа хийнэ. 


Өндөршил сумын иргэд өв соёлоо дээдэлж, түгээн дэлгэрүүлэх олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ удаа баяр наадмын нээлтийн үеэр монгол адуугаараа, адууны өв соёлоороо бахархах үзүүлбэр бүхий морьтой жагсаал хийсэн нь  онцлог байлаа. 














Холбоотой мэдээ