Ганцаарчилсан уралдаанд С.Жамбалжамц өрсөлдөхөөр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Олимпын дугуйн ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн болж дэлхийн шилдэг 34 тамирчны нэрийг баталлаа.
Ази тивээс Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамц нарын нэрийг батлав.
Ганцаарчилсан гараатай тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдсөн. Энэ нь олон орны багийг гайхашруулж, хэл ам дагууллаа.
Азиас 10-аад орон Олимпын нэг эрх авснаас Казахстан, Монгол, Японд хоёр зайд уралдах хоёр эрх олгосон юм. Гэвч нэг тамирчин нь Олимпод оролцох боломжгүй боллоо. Б.Тэгшбаярын хувьд С.Жамбалжамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд байна.
Тэмцээн маргааш Улаанбаатарын цагаар 22:30 цагт эхэлнэ.