ӨВӨРХАНГАЙ: “Ногоо таръя” төсөлд 20 өрх хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-04 12:37:13

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Арвайхээр суманд Ногоо таръя” төсөл хэрэгжиж байна.

Швейцарийн холбооны улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” төрийн бус байгууллагын санхүүжилтээр “Сайхан монголын өнгө” төрийн бус байгууллага Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран төслийг хэрэгжүүлж байгаа юм.

 

Зорилтот бүлгийн хүн ам, айл өрхийн амжиргааг дээшлүүлж,  хүнсний хангамжийн чанарыг сайжруулах зорилготой уг төсөлд Арвайхээр сумын 13 багийн 20 өрх хамрагдаж, нэг га талбайд төмс, манжин, лууван зэрэг таван төрлийн хүнсний ногоо тарьж байна. Төслийн багийн зүгээс мэргэжлийн агрономичийг ажиллуулж, тариалан эрхлэгч иргэдийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.



Холбоотой мэдээ