ӨМНӨГОВЬ: “Элсэн манхны баяр”-ыг зургаа дахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-08-03 17:13:39

Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/"Элсэн манхны баяр"-ыг зургаа дахь жилдээ 2024 оны наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал, говийн аялал жуулчлалын гол бүс болох Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, Хонгорын элс, Дуут манханд уламжлалт элсний баярыг зохион байгуулах юм.

 

Элсэн манхны баярыг тохиолдуулан дөрвөн насны хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа, элсний волейболын тэмцээн, "Домгийн говь" 100 километрын алхалт, автомашин, мотоциклийн уралдаан, элсний оргил булаалдах тэмцээн, оройн шоу тоглолт зэрэг үйл ажиллагааг хийхээр төлөвлөжээ.




Говийн байгалийн үзэсгэлэнг олон нийтэд сурталчлан таниулах, нөгөөтэйгүүр говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү уламжлалт үйл ажиллагаа нь гадаад, дотоодын олон аялагчид зорин ирж үздэг томоохон эвент баяруудын нэг болсон юм.

Холбоотой мэдээ