ХОВД: Цэцэг сумын түүхт 100 жилийн ойг тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын баруун хязгаарт орших Ховд аймгийн Цэцэг сумыг (хуучнаар Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу) 1924 онд байгуулжээ. Тус сум нь Улаанбаатар хотоос 1335 км, Ховд аймгийн төвөөс 225 км зайд, өндөр уулын бүсэд оршдог.
Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь ардын хөдөлгөөний цогтой тэмцэгчийн нэг байв. Тэрээр 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутагт төржээ.
Цэцэг сум 3000 гаруй хүн амтай. Үүний 90 орчим хувийг халх угсаатан эзэлдэг. Иймээс халх угсаатны ёс заншил, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сум орон нутгийн онцлог, түүхийг иргэд, олон нийтэд сурталчлахад анхаарч иржээ. Мөн уран нугаралтыг түгээн дэлгэрүүлж байгаа юм.
Цэцэг сумыг үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ойн баярыг энэ сарын 7-9-ний өдөр тэмдэглэж байна.
Энэ онд Ховд аймгийн таван сум 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм.