Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-08 10:03:56

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг энэ сарын 7-нд гардуулав.


Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь 2017 онд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш өмнөд бүсийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Тус газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2100 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5162 иргэний амь нас, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 900 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.


Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын үе үеийн алба хаагчид оролцлоо. 



Холбоотой мэдээ