Маргааш Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-12 16:25:11

Маргааш Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлжээ.

Учир нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Тиймээс гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах хамгаалдаг мэдлэгээ хуваалцахыг уриалж “Мэдлэгээ түгээцгээе” уриаг гаргажээ. Гамшгаас урьдчилан сэргийлэх өөрт байгаа мэдлэгээ бусдад түгээснээр дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг хамтдаа бууруулж чадна гэж үзсэн байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Б.Туул

Холбоотой мэдээ