Увсын зарим сургуульд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-12 17:05:12

БСШУЯ-аас Увс аймгийн гурван сургууль, нэг цэцэрлэгт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

Улаангом сумын Цогцолбор 2-р сургууль болон Тэс, Хяргас сумын Ахлах сургуулиудад гал тогооны тоног төөхөрөмж, мөн Улаангом сумын 1-р цэцэрлэгт сургалтын тоног төхөөрөмж олгосон байна. Дээрх гурван сургуулийн гал тогоо шаардлага хангахгүй байсан аж. Сургууль, цэцэрлэгт тус бүр 10 гаруй сая төгрөг, нийтдээ 40 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг ирснийг аймгийн Боловсрол соёлын газраас өнөөдөр захирал, эрхлэгч нарт нь гардуулан өгсөн юм.

Ингэснээр тус сургуулиудын бага ангийн болон дотуур байрны хүүхдүүд чанартай, эрүүл хоол хүнсээр хангагдах боломж бүрдээд байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ