Е-Монголиад байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил хариуцна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Е-Монголиад байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолжээ.
Тэрбээр, “Цаашид
орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх,
зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд
гаргана. Ингэхдээ e-mongolia
системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох,
судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт
анхаарах хэрэгтэй”-г тэмдэглэжээ.
Ташрамд
мэдээлэхэд, ЦХИХХЯ, И-Монгол
академи нь Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн
газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг
хэрэгжүүлээд байгаа аж.