Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөөнд гүйцэтгэлийн аудит хийж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-26 17:04:51

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар өнөөдрөөс “Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ.


Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, хууль эрх зүйг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн эсэх, Төрийн байгууллагуудын хүний нөөцийн тогтолцоо нь сайн засаглалыг бий болгож байгаа эсэх зорилтын хүрээнд тус аудитыг гүйцэтгэж, УИХ-д хүргүүлэх аж.


Төрийн захиргаа, төрийн тусгай, улс төрийн, төрийн үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн, бодлогын, хяналт шинжилгээ дотоод аудитын албад нь өөрийн болон өөрт хамаарах байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг оновчтой зөв тодорхойлсон, боловсруулсан, батлуулсан байдлыг 2013 оноос эхлэн 10 жилийн хугацааг хамруулан аудитыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.


Тус аудитыг улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх аж.

 

Холбоотой мэдээ