ОРХОН: Өдөрт 1600 зорчигч тээвэрлэх автобуудал ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар
сарын 28 /МОНЦАМЭ/. Хот хоорондын есөн чиглэлд өдөрт 100 гаруй тээврийн
хэрэгсэл 1600-1800 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай автобуудал ашиглалтад
орлоо.
Үүнийг улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Шинжүү” ХХК барьжээ. Нийт 2480 м.кв талбайтай, зоорийн давхартайгаа
нийлээд 4 давхар, гаднаа 300 машин зогсох 7000 м.кв автозогсоолтой юм.
Автобуудалд зоригчдыг хүлээн авах хэсэг, зоогийн газар, банкны салбар, төрийн
үйлчилгээний киоск машин, Авто тээврийн төв оффис байрлана.
Уг барилгын зүүн талд нэмж 5000 м.кв талбайтай автозогсоолыг цаашид байгуулах гэнэ.