Нийслэлийн 16 дугаар сургууль орчмын авто замыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-28 14:06:05

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль орчмын авто замыг маргааш 7:00 цагаас есдүгээр сарын нэгний 5:00 цаг хүртэл хаана.


Дээрх хугацаанд борооны ус зайлуулах шугам хоолой угсрах тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 

Холбоотой мэдээ