СЭЛЭНГЭ: Хууль бусаар самар түүж бэлтгэсэн иргэдийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-08-28 15:16:07

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялаг ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

 

Дээрх ажлын хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Мандал сумын байгаль орчны хяналтын тасгаас сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран явуулж байна.  

 

Шалгалтын явцад хууль бусаар зөвшөөрөлгүй самар түүж бэлтгэсэн нэр бүхий иргэдийн хэргийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүлээлгэн өгчээ.

 

Мөн иргэдэд зохих хууль, журмыг танилцуулан буцаах арга хэмжээг авсан байна.

 

Ойн дагалт баялаг ашиглах журамд хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 2 сарын 1-ний өдрийн хугацаанд түүж бэлтгэхээр заажээ. 



Холбоотой мэдээ