СЭЛЭНГЭ: Ургац хураалтын урьдчилсан дүн гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ онд 186.7
мянган га талбайд тариалалт хийжээ.
Үүний 151 мянган га-д үр тариа, 142 мянган га-д улаан буудай, 12.6 мянган га-д тэжээлийн ургамал, 18 мянган га-д тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.6 мянган га-д хүнсний ногоо, бусад үр тариа 9.0 мянган га-д тариалсан байна.
2024 оны
ургац хураалтын дүнгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудай нэгж га талбайгаас
14.2 цн буюу 181.8 мянган тн, тосны ургамал нэгж га талбайгаас 4.7 цн буюу 21.8 мянган тн, тэжээлийн ургамал нэгж га талбайгаас 13.4 цн буюу 23.7 мянган тн, төмс
нэгж га талбайгаас 136 цн буюу 39740 тн, хүнсний ногоо нэгж га талбайгаас 139
цн буюу 111435 тн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна.