ӨВӨРХАНГАЙ: Хархорины малчид 630 га талбайд малын тэжээл тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-09-05 16:22:40

Арвайхээр, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Малчдад өвөлжөө, хаваржааныхаа 0.1 га талбайд ногоон тэжээл тариалах эрхзүйн орчныг бүрдүүлж өгснөөр тариалалтын хэмжээ эрс нэмэгдэж байна.


Хархорин сумын Нарийн хүр, Онгоцон ухаа, Жалбаа, Шанх, Орхон багийн малчид 360 га тариалангийн талбайг эзэмшиж, бүлгийн зохион байгуулалтаар дөрөв дэх жилдээ малын тэжээл тариалж байгаа юм.


Энэ жил сумын Орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр малчдад 22 тонн буудай, 25.8 тонн овьёосны дэмжлэг үзүүлжээ. Мөн хашааны шон, тор, төмөр утас зэргийг нийлүүлж, тариалангийн талбайг бүрэн хашаажуулсан байна.

 

Аймгийн хэмжээнд 1700 гаруй айл өрх өвөлжөө, хаваржааныхаа бууцанд ногоон тэжээл тарьж хэвшээд байна. 

Холбоотой мэдээ