Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-09-09 15:25:57

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 9 /Xinhua/. БНХАУ-ын бараа, үйлчилгээний бөөний үнийн өөрчлөлтийг харуулдаг үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 хувиар буурсан тухай тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.


Үндэсний статистикийн газрын тэргүүлэх статистикч Дун Лижуан PPI индекс ийнхүү унасныг зах зээлийн эрэлт хангалтгүй, дэлхийн зах зээл дээр зарим түүхий эдийн үнэ буурсантай холбон тайлбарлав.


Энэ оны эхний найман сард PPI индекс өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.9 хувиар буурчээ. 


Инфляцын гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс /CPI/ наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 хувиар өссөн байна. 

Холбоотой мэдээ