ХОВД: Оны эхний найман сард 400 гаруй гэмт хэрэг бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-12 14:09:13

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газар нь энэ оны эхний найман сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс 2710 гомдол хүлээн авч, шалгажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн үзүүлэлт юм. 


Мөн 488 гэмт хэрэг бүртгэж, илрүүлэлт 52 хувьтай үргэлжилж байна. Үүний дотор иргэдийн өмчлөх эрхийн эсрэг болон эрүүл мэндийн халдашгүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.


Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 8-нд Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцжээ.


Энэ үеэр архины хордлого, эмчилгээний төв байгуулах, Цагдаагийн газрын шинэ байрны инженерийн шугам сүлжээний асуудал, камерын хяналтын төвийн засварын ажлын төсөв 149.0 сая төгрөг, туулах чадвар сайн автомашин зэргийг шийдвэрлэх хүсэлт уламжилсан гэж Ховд аймгийн ИТХ-ын цахим хуудсаар мэдээллээ.    

Холбоотой мэдээ