“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-09-13 10:40:40

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/.   “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийг “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 13-22-нд зохион байгуулж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”, “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” “Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласан. Үүний дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийн нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс 36 дахь удаагийн номын баяраар эхлэх юм.

Энэ үеэр нийтийг хамарсан үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уулзалт зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх санаачилгыг өрнүүлсэн ажлыг улс даяар зохион байгуулна.

 


Холбоотой мэдээ