СЭЛЭНГЭ: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-16 15:16:50

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр өнөө шөнө цочир хүйтэрнэ.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.


Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

 

9 дүгээр сарын 18-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18-19 шилжих шөнө ихэнх сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. 

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ