СЭЛЭНГЭ: "Орон нутгийн хөгжлийг дэмжих" төсөл хэрэгжинэ
ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-тай хамтарсан "Орон нутгийн хөгжлийг дэмжих"
төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжих гэж байна.
Дээрх байгууллагын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
суманд ажиллалаа.
Зочдыг
Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн хүлээн авч уулзлаа. Тэд төсөл
хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл хийж санал бодлоо солилцов.
Дээрх уулзалтад
Төсөл хөтөлбөрийн талаас Хотын хөгжлийн зөвлөх Трэй Кэйсон ба Байгаль орчин, Цаг уурын өөрчлөлтийн
асуудал хариуцсан зөвлөх Мадисон Кэйсон, Монгол талаас “Туж” хөгжлийн төвийн
Төслийн ажилтан Э.Цагаансувд нар оролцлоо.
Уг хөтөлбөр
нь төр, иргэдийн холбоог сайжруулах, нийгэмд оролцох хүн нэг бүрийн оролцоо,
иргэн бүр өөрсдийн амьдарч байгаа орчноо сайжруулах зорилгоор эрүүл мэнд, боловсрол,
хоол хүнс, ус, хүүхдийн шим тэжээлт хоол гэсэн 5 чиглэлээр 3-5 жилийн хугацаатай
хэрэгжих юм.
Хөтөлбөр
Сүхбаатар сумын 3, 6 дугаар багууд дээр хэрэгжинэ.