БАЯН-ӨЛГИЙ: Иргэдэд төрийн албаны шалгалтын явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар заасан.
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хуваарийн дагуу гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг өнөөдөр орон даяар зохион байгуулж байна.
Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилготой уг шалгалтад Баян-Өлгий аймгаас 94 иргэн бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Цахим шалгалтын танхимд 7:30 цагаас хуваарийн дагуу шалгалтаа өгч эхэлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл өдөрт 5
ээлжээр, нэг ээлжид 18-19 иргэнийг шалгалтад оруулахаар бэлтгэлээ хангажээ. Мөн
шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс шалгуулагч болон иргэдэд шалгалтын үйл
явцыг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломж бүрдүүлсэн байна.