СЭЛЭНГЭ: Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг
даалгаврын биелэлттэй аймгийн Засаг дарга газар дээр нь танилцлаа.
Тэрбээр Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар суманд барьж байгаа 70 МВт-ын Дулааны цахилгаан
станцын явц байдал, мөн "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай
танилцлаа.
Монгол
Улсын Засгийн газрын “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх,
татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сүхбаатар суманд барьж байгаа 70 МВт-ын
хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөлд зориулан импортоор оруулж
ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн
хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрсөн.
Одоогоор
тус цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажил дуусах шатандаа явж байна.
Энэ цахилгаан станц нь жилд 285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0
мян.гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байх юм.
Тус станцын
эхний үе шатыг 2025 онд, хоёрдугаар үе шатыг 2026 онд тус тус ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Аймгийн
дарга мөн “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр галлагаагаа
энэ сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Одоогоор халаалтаа жигдрүүлэхээр ажиллаж байна.
Энэ жил
тус станц аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар нэмэлт шинэ зуухтай болж
өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ. Дулааны станц 15 хоногийн нүүрсний
нөөцтэй байна.