СҮХБААТАР: Үзэсгэлэн худалдааг 130 үйлдвэрлэгч зорин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-20 16:41:50

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд Сүхбаатарт үйлдэрлэв- 2024" үзэсгэлэн худалдаа болж байна. Жил бүр болдог тус үзэсгэлэн худалдааг энэ жил 12 сумын 130 үйлдвэрлэгч зорин иржээ.


Хүнсний ногоо, гурилан болон махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээхөнгөн үйлдвэрлэлгар урлалын бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд худалдан борлуулж байна. Зүүн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд Дорнод, Хэнтий аймгийн орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнг ч дэлгэжээ.


Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа Адапт төсөл үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулагчаар оролцож малчидхоршоологчдод бүтээгдэхүүний төрөл, чанар, борлуулалтыг сайжруулах, малчид хоршиж хамтарч хэрхэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой талаар мэдээлэл зөвлөгөөг өгч байгаа нь цаг үеэ олсон ажил болж байгааг малчид хэлж байв. Мөн өнгөрсөн өвлийн зудад хээлтүүлэгч мал ихээр хорогдож, хомсдол үүссэн тул сүү, махны чиглэлийн шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, шилмэл үүлдрийн малыг маргааш шалгаруулахаар болсон байна.

Мөнххаан сумын "Нийтэч үйлс" дэлгэрэх хоршоо 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ноос ноолуураа борлуулах, сүү цагаан идээгээ боловсруулах чиглэлээр ажилладаг. Тэд энэхүү үзэсгэлэнг 15 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, хамт олноороо зорин иржээ. Малчдын мал цөөрчмалаас авах ашиг шим багассан. Гэхдээ уламжлалтаас гадна шинэ бүтээгдэхүнийг бусад түүхий эдтэй хослуулан үйлдвэрлэж бүтээгдэхүүний нэр төрлөө нэмсэн нь хэрэглэгчдэд маш сайн хүрч байгааг хоршооны захирал С.Урангоо ярилаа.

Малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээллийг олон нийтэд танилцуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, аймгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 20, 21-ний өдөр үргэлжилнэ.


 

 

 

 

Холбоотой мэдээ