Хятад улс Японы далайн бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО, 2024 оны есдүгээр сарын 21 /NHK/. Японы далайн бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээхээр тус улстай тохиролцлоо гэж Хятадын тал баасан гарагт мэдэгджээ.
Япон улс өнгөрсөн оны наймдугаар
сараас “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос
цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятадын тал ийм бүтээгдэхүүний
импортыг зогсоогоод байгаа юм.
Хоёр улс усыг далайд асгахтай холбоотой асуудлаар дөрвөн зүйл бүхий
тохиролцоонд хүрснийг Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
“Хятад болон бусад бүх оролцогч талын санаа зовниж буй асуудлыг харгалзан Олон
улсын атомын эрчим хүчний агентлагийн хүрээнд олон улсын хяналт тавих урт
хугацааны гэрээ байгуулахыг Японы тал зөвшөөрсөн” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн уг гэрээнд оролцогч улсууд хөндлөнгийн дээж авах,
хяналт тавих, лаборатори хоорондын харьцуулалт дүгнэл хийх боломжтой гэлгийг онцолсон
байна. Улмаар Хятад улс холбогдох шаардлага, стандартад нийцсэн Японы далайн
гаралтай бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээхээр тохиролцжээ.
Хятадын Засгийн газар цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг “цөмийн бохирдолтой ус” хэмээн тодорхойлж, далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг зогсоох шийдвэрээ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмээн зөвтгөсөөр ирсэн юм. Харин Японы тал Хятадын хариу арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзэж, шийдвэрээ нэн даруй цуцлахыг уриалсаар ирсэн бөгөөд хоёр улсын Засгийн газар энэ асуудлаар зөвлөлдсөөр иржээ.