СҮХБААТАР: Г.Тогоонхүү 15 нэр төрлийн ургамал түүж бэлтгэн худалддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-24 10:03:49

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын өндөр настан Г.Тогоонхүү насаараа мал малласан нэгэн. Гэвч сүүлийн таван жил эмчилгээний болон хүнсний зориулалтаар олон төрлийн ургамал борлуулдаг болж, хэдийнэ олонд танигджээ.  


Гишүүнэ, мөөгсөдтаван салаа, алтан гагнуур, хонин зээргэнэ, ганга зэрэг 12 төрлийн хуурай, хөмүүлмангиргогод гэсэн гурван төрлийн шингэн нийт 15 төрлийн ургамлыг ийнхүү бэлтгэдэг. Иргэдийн хувьд хэрэглэж хэвшсэн, бэлтгэсэн ургамал тухайн жилдээ борлуулж дуусдаг гэж Г.Тогоонтөмөр ярилаа.


Нутгийн Дэлгэрхаан уулын хадархаг хэсгээр эдгээр бүх ургамал ургадаг. Ургамлаа жил бүрийн 7-8 дугаар сард түүнэ. Бүгдийг өөрийн гараар түүжцэвэрлэсний дараа хатааж жижиглээд савладаг. Ургамал тус бүрийн танилцуулгаач холбогдлыг тайлбарласан тусгай шошготой ч болсон байна.


Дотор эрхтэн, тархи толгойд гойд сайн, хаван хий буулгах, дархлаа дэмжих, сэргээх гээд олон талын ач холбогдолтой эдгээр ургамлыг халуун усанд найруулах, хандлах, хоолны хольцны зориулалтаар хэрэглэхэд нэн тохиромжтой. 





Холбоотой мэдээ