ДАРХАН-УУЛ: "Номтой өдөр"-ийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-24 10:48:40

Дархан, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. "Илүү их уншъя" уриатай 36 дахь удаагийн номын баяр, "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024" Дархан хотод үргэлжилж байна. Энэ хүрээнд аймгийн Төв номын сан, Хүүхдийн номын ордон, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Залуучууд театрын "Дионес" дугуйлангийн сурагчид хамтран "Дархан-50" цогцолборт "Номтой өдөр" өдөрлөг зохион байгуулав.


Өдөрлөгийг монгол ардын аман зохиол, бий биелгээ, бүжиг, үлгэрээс үлгэрлэе, дурсамж бүтээх, уран зохиол ба хүүхэд гэсэн таван төрлөөр өртөөчилсөн байдлаар явууллаа.


Бүтэн өдрийн турш үргэлжилсэн өдөрлөгт хүүхэд багачууд монгол өв уламжлал, ёс заншлын тухай мэдээлэл авахаас гадна бусдадаа сурталчлан таниулсан байна.


Тус үйл ажиллагааны үеэр Төв номын сан, Хүүхдийн номын ордон тэргүүний уншигч анги хамт олон, шилдэг уншигчийг шалгаруулж шагнаж урамшуулав.


Залуучууд театрын дэргэдэх "Дионес" дугуйлангийн сурагчид "Үлгэрээс үлгэрлэе" өртөө хариуцаж дуу, бүжиг, жүжиглэсэн тоглолт, Хүүхдийн номын ордон хуучин номын худалдаа, шинэ номын үзэсгэлэн, "Уламжлалт тоглоом наадгай" боловсролын хөтөлбөрүүдээр үйлчилж, өдөрлөгт ирсэн хүүхдүүдэд номын сангийн картыг үнэ төлбөргүй нээв.













 

Холбоотой мэдээ