ДОРНОГОВЬ: Зун, намар хосолсон говь нутгийн өнгө

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-09-24 11:29:05

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгаар өнгөрсөн зун бороо их орж хүн малын зоо тэнийсэн сайхан зун болсон билээ. Хэдийгээр намрын дунд сар гарсан ч говь нутгийн зарим газраар бороо хуртай байгаа тул таана, хөмөл хэнзэлж, зун намар хослон байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Хар заг орчим.