СЭЛЭНГЭ: Хоршооны малчид туршлага судалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангаас батлан
даалтад хамрагдсан хоршооны малчид, хоршооны гишүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-нд
туршлага судлуулах аялалд хамруулсан байна.
Зээлийн
батлан даалтын сан нь “Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөдөлгөөний үйл
ажиллагаанд анхнаас нь хамтран оролцож барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа
хоршооны гишүүн малчдад батлан даалт гаргаж зээл авах боломжийг нь бүрдүүлэн
ажилладаг байна.
Аяллын
гол зорилго нь зээл авсан хоршоодынхоо үйл ажиллагааг дэмжих, туршлага судлах
практик сургалтад хамруулахад чиглэсэн байна.
Энэ сарын
17-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Төвийн
бүсээс Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 27 хоршооны гишүүн 27 малчин хамрагджээ.
Хөтөлбөрийн
хүрээнд ӨМӨЗО-ны Эрээн хотын “Ангус” үүлдрийн үхрийн фермийн аж ахуй, Гэрэлт-Од
сумын “Сайн ус” хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, Жининь хот дахь газар
тариалангийн тоног төхөөрөмжийн худалдааны зах, Баруун сөнөд хошууны
"Малчин" сүү цагаан идээний үйлдвэр, Эрээн хотын "Баганаа"
үхрийн ферм, сүү цагаан идээний хоршооны үйл ажиллагаатай танилцан туршлага
солилцсон байна.