Ховдын хамгийн хамгийн...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Статистикийн хэлтсээс 2023 онд хүн ам болон малын тоо, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт бүхий л салбарын мэдээллийг агуулсан Өврийн дэвтэр гаргажээ.
Үүнээс зарим онцлох мэдээллийг танилцуулж байна.
Хамгийн урт гол - Ховд гол 516 км
Хамгийн том нуур - Хар ус нуур 1350 кв.км
Хамгийн өндөр цэг - Мөнххайрхан уулын Таван хумст оргил 4362 метр
Хамгийн олон хүн амтай сум - Жаргалант сум 33680
Хамгийн бага хүн амтай сум - Дуут сум 1787
Хамгийн олон малтай сум - Булган сум 294727
Хамгийн олон тэмээтэй сум - Дөргөн сум 6839
Хамгийн олон адуутай сум - Булган сум 13635
Хамгийн олон үхэртэй сум - Булган сум 34073
Хамгийн олон хоньтой сум - Дарви сум 126325
Хамгийн олон ямаатай сум - Булган сум 180859
Хамгийн их талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг сум - Ховд сум 1015.1 га талбайтай
Хамгийн сайн ундны устай гол - Булган гол
Хамгийн том чулуу - 550 кг
Хамгийн ойрхон сум - Буянт сум 25 км
Ховдоос:
• Монгол Улсын баатар 8
• Хөдөлмөрийн баатар 33
• Төрийн шагналтан 15
• Ардын жүжигчин 8
• Ардын багш 4
• Ардын эмч 3
• Гавьяат цолтон 200
• Ардын хувьсгал партизан 52 тодорчээ.
Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1460 км зайд оршдог. Тус аймагт халх, дөрвөд, торгууд, захчин гэх мэт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна.