СЭЛЭНГЭ: Ахмадуудын тухай сонирхолтой статистик

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-02 15:37:37

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 120 гаруй мянган хүн амтай, үүний 10435 нь ахмад настан байна. Үүнээс 4510 эрэгтэй, 5925 эмэгтэйчүүд юм.

 

Нийт ахмадын 9.9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Эдгээрийн 43.2 хувь нь эрэгтэй, 56.8 хувь нь эмэгтэйчүүд юм. Мөн аймгийн хэмжээнд 95-99 настай 9 хүн амьдарч байна.

 

Аймгийн нийт ахмад настны 72.9 хувь буюу 7602 нь сумын төв, хөдөөд, 2833 буюу 27.1 хувь нь аймгийн төв, тосгонд амьдарч байна.

 

Сэлэнгэ аймагт амьдарч байгаа ахмадуудын хамгийн түгээмэл нэрс Оюунчимэг, Алтанцэцэг, Наранцэцэг, Энхтуяа, Оюунцэцэг байна.

 

Тэгвэл хамгийн урт нэрс нь Борогнойдовдонсүрэн, Төртогтохтүмэнбаяр, Эрдэнэчимэгмахейек, Сууринбүрнээбаатар, Эрдэнэхишигдэлгэр гэсэн сонирхолтой мэдээлэл байна.

  

 

Холбоотой мэдээ