Монголоос 11 хүүхдийг “Фүлхэм”-ийн бэлтгэлд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, энэ сарын 7-ноос эхлэн гурав хоногийн сургалт зохион байгуулахаар боллоо. Сургалтын “Фүлхэм”-ийн өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс удирдан явуулах бөгөөд бүх оролцогчид сертификат гардуулах юм байна.
Улмаар сургалтад хамрагдсан 160 хүүхдээс “Фүлхэм” клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, 2025 онд бэлтгэлд хамруулах аж. Тус клубтэй байгуулсан тохиролцооны хувьд тус сургалтууд жилд олон давтамжтай зохион байгуулагдах тул бүртгэлд оролцож амжаагүй хүмүүс дараагийн сургалтад оролцох боломжтой аж.
Энэ нь “Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл
бөгөөд “Go Mongolia” үндэсний брэндийг 2024-2025 оны премьер лигийн улиралд
албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулж дэлхийн
хөлбөмбөг сонирхогчдод сурталчилж байгаа аж.