СҮХБААТАР: Бударын чулуун дээрх хадны сүг зургууд хүрлийн үед хамаарна
ФОТО МЭДЭЭБаруун-Урт, 2024
оны
аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 70 км зайд өвөрмөц тогтоц бүхий хадан цохио бол Бударын чулуу юм. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан цохионууд нь олон дүрслэлийг илэрхийлэх бөгөөд хадан цохион дунд Монголын газар нутаг
дахь хадны сүг зургийн хамгийн зүүн захын хязгаар нь гэж үздэг.
Хадан хананууд дээр адуу мал, ан амьтад, хүний дүрсийг хонхойлгон цохиж дүрсэлсэн байдаг. Эдгээрээс хамгийн эртнийх нь НТӨ II-I мянган жилд хамааруулан үзсэн байдаг ба хүрлийн үеийн хүмүүс гэж тодорхойлжээ.