Булган, Буянт сумын хатуу хучилттай замыг ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Нутгийн зам" төслийн хүрээнд хэрэгжсэн Ховд аймгийн Булган, Буянт сумын хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн 6 метр, 2 талдаа 1,5 метрийн
өргөнтэй явган болон дугуйн замтай.
Хучилтын хийцийн тухайд хөлдөхөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальтбетон 40 мм, өнгө асфальтбетон 30 мм, хөвөөний өргөн 1,5 метр аж. Нийт 9 цэгт ган дугуй хоолой, 36 ширхэг дохионы шон, 77 ширхэг босоо тэмдэгтэй барьсан байна.
Авто замын барилга угсралтыг “Оффрөүд таван богд" ХХК гүйцэтгэж, техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж, зураг төслийг “Ихэр мөнх” ХХК гүцэтгэснийг ЗТЯ мэдээллээ.