Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-10-09 09:04:53

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/ Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.


Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий,Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Холбоотой мэдээ