Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил 9 цагаас эхэллээ.
Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авахдаа өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэдэг. Саналаа өгөх сонгогч нь зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийнэ. Дугтуйд хийсэн саналын хуудсыг зөөврийн хайрцагт хийх ба уг хайрцгийг санал авах өдрийг хүртлэх хугацаанд задлахыг хориглохоор хуульчилсан.
Зөөврийн саналын хайрцагт саналаа өгөхөөр 18033 иргэн хүсэлтээ ирүүлсэн бөгөөд санал авах ажил 20 цаг хүртэл үргэлжилнэ.