Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан саналаа өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-10-11 09:46:36

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 28-3-1 дүгээр хэсэгт очиж саналаа өглөө. 


Тэрбээр “Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг. Монголын ард түмэн энэ эрхээ төлөөллийн байгууллага буюу төлөөлөгчдөөрөө дамжуулан эдэлдэг. Тиймээс Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ иргэн бүр эдэлж, сонголтоо чөлөөтэй хийж, саналаа идэвхтэй өгөөрэй” гэлээ.


Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд ИТХ-ын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1.102.278 сонгогч саналаа өгөх бөгөөд санал хураалт 20.00 цагт өндөрлөнө.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ