БАЯНХОНГОР: Санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН давамгайлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-11 21:29:00

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд аймгийн хэмжээнд гурван намын 74 нэр дэвшигч, 20 суманд 857 нэр дэвшигч өрсөлдлөө. Санал хураалтын урьдчилсан дүнгээр Монгол Ардын Нам 23, Ардчилсан нам 12 суудал авсан байна.


Баянхонгор аймгийн хэмжээнд 56427 сонгогч бүртгэлтэйгээс 36.826 сонгогч буюу 66.7 хувь нь саналаа өгчээ. Аймгийн хэмжээнд:

18-19 насныхны 44.3 хувь

20-24 насныхны 40.3 хувь

25-29 насныхны 51.3 хувь

30-34 насныхны 64.7 хувь

35-39 насныхны 70.3 хувь

40-44 насныхны 74.3 хувь

45-49 насныхны 75.9 хувь

50-54 насныхны 77.3 хувь

55-59 насныхны 78.7 хувь

60-64 насныхны 80.9 хувь

65-69 насныхны 81.9 хувь

70-аас дээш насныхны 81.2 хувь нь саналаа өгсөн байна.


Аймгийн сонгуулийн хороо 9 гишүүнтэй, сумын сонгуулийн хороо 140 гишүүнтэй бол сонгуулийн хэсгийн хороодод 924 төрийн албан хаагч, цагдаа, итгэмжлэгдсэн ажилтан, улсын бүртгэлийн ажилтан, даамал зэргээр 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Холбоотой мэдээ