Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-12 09:41:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Иргэдийн шилжилт хөдөлгөөний зохицуулалт өнөөдрөөс дуусгавар болж, хэвийн горимд шилжүүллээ. 


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдрөөс түр хугацаанд зогсоосон юм.


Энэхүү зохицуулалтыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хэрэгжүүлж байв.




Холбоотой мэдээ